A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

ОНЦГОЙ ДЭГЛЭМ ТОГТООХ ТУХАЙ

1992 оны 7 дугаар сарын 4-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 111

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь

1.Нефть бүтээгдэхүүний зарцуулалтад 1992 оны 7 дугаар сарын 5-наас эхлэн хангалтыг сайжрах хүртэл хугацаанд онцгой дэглэм тогтоосугай.

2.1992 оны 7 дугаар сарын 5-наас эхлэн суудлын болон ачааны галт тэрэгний аяллын тоог 50 хувиар цөөрүүлэх тухай Улаанбаатар төмөр замын хэрэг эрхлэх газрын, иргэний агаарын тээврийн нисэх онгоцны дотоодын нислэгийг одоогийнхоос 3 дахин багасгаж зохицуулах тухай "МИАТ" компанийн Засгийн газарт тавьсан саналыг тус тус зөвшөөрсүгэй.

3.Нефть импорт концерн, аймаг, хотын Ардын Хурлын гүйцэтгэх захиргаанд даалгах нь:

а/дор дурдсан ажил, үйлчилгээ гүйцэтгэх тээврийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийг тэргүүн ээлжинд нарийн хяналттайгаар шатахуунаар хангаж байсугай:

-нүүрсний уурхай, цахилгаан станцын нүүрс, хүнс, өргөн хэрэглээний бараа, ундааны ус, хог хаягдал, бохир ус, хотын зорчигч тээвэр, хүн эмнэлгийн үйлчилгээ, цагдаа, улсын аюулгүй байдлыг хангах албаны болон хорих ял эдлүүлэх байгууллагын харуул хамгаалалтын ажил, төр, засгийн болон зочдын үйлчилгээ, дулаан, цахилгаан, төмөр зам, холбооны шугам сүлжээний засвар, үйлчилгээ, эрчим хүчний систем;

-цэрэг татлага, халалт;

-экспортын үйлдвэрлэл;

-Байгаль орчны хяналтын улсын хороо, Хөдөө аж ахуйн яамнаас тодорхойлсон ган болж зуншлага ноцтой хүндэрсэн аймаг, сумд;

-усалгаатай талбайн усалгааны тоног төхөөрөмж;

-уринш боловсруулалтын техник;

4.Сум, суурин газрын дизель цахилгаан станцыг хэмнэлтийн горимд шилжүүлэн ажиллуулахыг Түлш, эрчим хүчний яам, аймаг, хотын Ардын Хурлын гүйцэтгэх захиргаанд даалгасугай.

5.Нефть бүтээгдэхүүний гадаад төлбөрийн асуудлыг яаралтай шийдвэрлэж Засгийн газарт танилцуулахыг Сангийн яам, худалдаа, үйлдвэрийн яаманд, үүний үндсэн дээр энэ 7 дугаар сарын 15-нд багтаан нефть бүтээгдэхүүн оруулж ирэх арга хэмжээ авахыг Худалдаа , үйлдвэрийн яам, Нефть импорт концернд тус тус даалгасугай.

6. Ган болж зуншлага ноцтой хүндэрсэн сумдын жагсаалтыг Нефть импорт концернд 1992 оны 7 дугаар сарын 7-ны дотор багтаан гаргаж өгөхийг Байгаль орчны хяналтын улсын хороо, Хөдөө аж ахуйн яаманд даалгасугай.

Монгол улсын Ерөнхий сайд Д.БЯМБАСҮРЭН

Монгол улсын Засгийн газрын Шадар сайд Ч.ПҮРЭВДОРЖ