A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

ОРОН НУТГИЙН НИЙГЭМ ХАНГАМЖИЙН АЛБАНЫ БҮТЭЦ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТУХАЙ

1993 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 70

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Нийгэм хангамжийн байгууллагын тогтолцоо, түүний үйл ажиллагааны цаашдын хандлагыг үндэслэн аймаг, нийслэлийн дүүрэг, Дархан, Эрдэнэт, Чойр хотод нийгэм хангамжийн хэлтсийг бие даалган зохион байгуулж ажиллуулах нь зүйтэй гэж үзсүгэй.

2.Нийгмийн даатгалын шимтгэл төлөгч үйлдвэрийн газар, компани 20-30, хоршоо 40-50, хувиараа эрхлэх аж ахуй 60-80 тутамд буюу эсвэл шимтгэл төлөгч 1700-2200 иргэн тутамд нийгмийн даатгалын байцаагч нэг; нийслэлийн дүүрэг, хотод тэтгэвэр авагч 1200 хүнд болон сумдад тэтгэвэр авагч 900 хүнд тэтгэврийн нэг байцаагч тус тус ажиллуулахаар тогтоосугай.

3.Орон нутгийн нийгэм хангамжийн байгууллагын төсөвт зардлыг 1993 оны хувьд улсын төсвөөс, 1994 оноос эхлэн нийгмийн даатгалын шимтгэлийн хөрөнгөөр санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Сангийн яам, Хүн амын бодлого,хөдөлмөрийн яаманд даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд П.ЖАСРАЙ

Хүн амын бодлого, хөдөлмөрийн сайд Э.ГОМБОЖАВ