- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ОРОН СУУЦ ХУВЬЧЛАХ ТУХАЙ /Үндэсний радио, телевизийн 27 айлын орон сууц/

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)
2000 оны 3 дугаар сарын 22-ны өдөр
Улаанбаатар хот
ОРОН СУУЦ ХУВЬЧЛАХ ТУХАЙ /Үндэсний радио, телевизийн 27 айлын орон сууц/
Дугаар 44
Орон сууц хувьчлах тухай хуулийн 6 дугаар зүйлийн З дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
Үндэсний радио, телевизийн саналыг үндэслэн тэдний мэдлийн 27 айлын орон сууцыг одоо оршин суугаа эзэмшигчдэд нь зохих журмын дагуу хувьчлахыг Төрийн өмчийн хорооны дарга Д.Зоригтод зөвшөөрсүгэй.
Монгол Улсын Ерөнхий сайд Р.АМАРЖАРГАЛ
Сангийн сайд Я.ОЧИРСҮХ
Текст томруулах
A
A
A
