A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

ОРОН СУУЦ ХУВЬЧЛАХ ТУХАЙ

2002 оны 2 дугаар сарын 8-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 23

Орон сууц хувьчлах тухай хуулийн 6 дугаар зүйлийн З дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

Хараагүй хүмүүсийн хөдөлмөр сургалтын үйлдвэрийн харьяа 48 айлын орон сууцыг хууль ёсоор эзэмшиж байгаа суугч эзэмшигчдэд нь хувьчлах ажлыг зохион байгуулахыг Төрийн өмчийн хороо (Л.ПҮРЭВДОРЖ)-нд зөвшөөрсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР

Санхүү, эдийн засгийн сайд Ч.УЛААН