A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

ОРОН СУУЦ ХУВЬЧЛАХ ТУХАЙ

2002 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 4

Орон сууц хувьчлах тухай хуулийн 6 дугаар зүйлийн З дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

Шүүхийн шийдвэр биелүүлэх ерөнхий газрын эзэмшилд байгаа Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх 60 айлын 308 дугаар байр, Улсын нийгмийн даатгалын ерөнхий газрын эзэмшилд байгаа 27 айлын орон сууц, Газрын тосны хэрэг эрхлэх газрын эзэмшилд байгаа 14 айлын орон сууцыг тус тус дээрх газруудын саналыг үндэслэн одоо эзэмшиж байгаа оршин суугчдад нь зохих журмын дагуу хувьчлахыг Төрийн өмчийн хороо /Л.ПҮРЭВДОРЖ/-нд зөвшөөрсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР

Санхүү, эдийн засгийн сайд Ч.УЛААН