- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ОРОН СУУЦ ХУВЬЧЛАХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)
ОРОН СУУЦ ХУВЬЧЛАХ ТУХАЙ
2003 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 82
Монгол-Оросын Хувь нийлүүлсэн "Улаанбаатар төмөр зам" нийгэмлэгийн Ерөнхий хувь нийлүүлэгчдийн 2002 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн хуралдааны Протокол, мөн нийгэмлэгийн Ерөнхий хорооны 2002 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн хуралдааны Протокол болон Орон сууц хувьчлах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 9 дүгээр зүйлийн 1-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Монгол-Оросын Хувь нийлүүлсэн "Улаанбаатар төмөр зам" нийгэмлэгийн орон сууцыг холбогдох хууль тогтоомжийн дагуу сууц эзэмшигчдэд нь үнэ төлбөргүй, үе шаттайгаар хувьчлах нь зүйтэй гэж үзсүгэй..
2. Дэд бүтцийн сайд Б.Жигжид, Төрийн өмчийн хороо /Л.Пүрэвдорж/-нд даалгах нь:
а/ ОХУ-ын зээлийн хөрөнгөөр баригдсан, одоо Монгол-Оросын Хувь нийлүүлсэн "Улаанбаатар төмөр зам" нийгэмлэгт ашиглагдаж байгаа 920 сууцыг сууц эзэмшигчдэд нь 2003 онд багтаан хувьчилсугай;
б/ Монгол-Оросын Хувь нийлүүлсэн "Улаанбаатар төмөр зам" нийгэмлэгийн эзэмшлийн орон сууцыг сууц эзэмшигчдэд нь 2004 оны эхний хагаст багтаан хувьчлах ажлыг зохион байгуулсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР
Дэд бүтцийн сайд Б.ЖИГЖИД
Текст томруулах
A
A
A
