- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ОРОН СУУЦ ХУВЬЧЛАХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)
ОРОН СУУЦ ХУВЬЧЛАХ ТУХАЙ
2003 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 246
Орон сууц хувьчлах тухай хуулийн 6 дугаар зүйлийн З дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Улсын Их Хурлын Тамгын газрын эзэмшилд байгаа 4 орон сууцыг одоо эзэмшиж байгаа оршин суугчдад нь хувьчлахыг Төрийн өмчийн хороо (Л.ПҮРЭВДОРЖ)-нд зөвшөөрсүгэй.
2. "Орон сууц хувьчлах талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 1997 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн 118 дугаар тогтоолын 6 дугаар зүйлийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
"6. Орон сууц хувьчлах тухай хууль хүчин төгөлдөр болсноос хойшхи хугацаанд ашиглалтад орж төрийн өмчийн орон сууцны фондод шилжиж ирсэн орон сууцыг хувьчилбал Засгийн газраас эзэмшигчдэд нь хувьчлахаар шийдвэрлэснээс бусад тохиолдолд аймаг, нийслэлийн Засаг даргатай зөвшилцсөний үндсэн дээр Төрийн өмчийн хорооноос шийдвэрлэж тэдгээрийг дуудлагын худалдаагаар худалдаж байсугай."
Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР
Санхүү, эдийн засгийн сайд Ч.УЛААН
Текст томруулах
A
A
A
