A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

2000 оны 7 дугаар сарын 14-ний өдөр

Улаанбаатар хот

ОРОН СУУЦ ХУВЬЧЛАХ ТУХАЙ /Улсын гаалийн ерөнхий газрын мэдлийн 30 айлын орон сууц (Ш байр)/

Дугаар 117

Орон сууц хувьчлах тухай хуулийн 6 дугаар зүйлийн З дахь хэсэг, Улсын гаалийн ерөнхий газрын саналыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

Нийслэлийн Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлалтай Улсын гаалийн ерөнхий газрын мэдлийн 30 айлын орон сууц (Ш байр)-ыг оршин суугчдад нь хувьчлахыг Төрийн өмчийн хорооны дарга Д.Зоригтод зөвшөөрсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд Р.АМАРЖАРГАЛ

Сангийн сайд Я.ОЧИРСҮХ