A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

ОРОН СУУЦ ХУВЬЧЛАХ ТУХАЙ

2002 оны 12 дугаар сарын 18-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 252

Орон сууц хувьчлах тухай хуулийн 6 дугаар зүйлийн З дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

Төрийн өмчийн хорооны бүртгэлд байгаа нийслэлийн Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны Туул тосгоны нутаг дэвсгэрт байрлах 84 айлын 5 орон сууцыг хууль тогтоомжийн дагуу хувьчлах ажлыг зохион байгуулахыг Төрийн өмчийн хороо (Л.ПҮРЭВДОРЖ)-нд зөвшөөрсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР

Санхүү, эдийн засгийн сайд Ч.УЛААН