A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

ОРОН СУУЦ ХУВЬЧЛАХ ТУХАЙ

2003 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 238

Орон сууц хувьчлах тухай хуулийн 6 дугаар зүйлийн З дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Шуудан цахилгаан холбооны газар болон Түлш, эрчим хүчний ерөнхий газар, "Монгол шуудан" төрийн өмчит ХХК, "Даланзадгадын Дулааны цахилгаан станц" төрийн өмчит улсын үйлдвэрийн газрын эзэмшилд байгаа 38 орон сууцыг байгууллагынх нь саналыг үндэслэн одоо эзэмшиж байгаа оршин суугчдад нь зохих журмын дагуу хувьчлахыг Төрийн өмчийн хороо (Л.ПҮРЭВДОРЖ)-нд зөвшөөрсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР

Дэд бүтцийн сайд Б.ЖИГЖИД