- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ОРОН СУУЦ ХУВЬЧЛАХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)
ОРОН СУУЦ ХУВЬЧЛАХ ТУХАЙ
2001 оны 5 дугаар сарын 30-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 117
Орон сууц хувьчлах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Барилга, хот байгуулалт, нийтийн аж ахуйн газрын эзэмшилд байгаа нийслэлийн Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрладаг 50 айлын орон сууцыг хууль тогтоомжийн дагуу хувьчлах ажлыг зохион байгуулахыг Төрийн өмчийн хороо (Л.ПҮРЭВДОРЖ)-нд зөвшөөрсүгэй.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР
Дэд бүтцийн сайд Б.ЖИГЖИД
Текст томруулах
A
A
A
