A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

ОРОН СУУЦНЫ БАРИЛГЫГ ЭЗЭМШҮҮЛЭХ ТУХАЙ

2003 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 199

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 3 дахь заалт, 30.2-ыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

ОХУ-ын зээлийн хөрөнгөөр баригдаж Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгт ашиглагдаж байгаа 55065.0 ам.дөрвөлжин метр талбай бүхий 920 айлын сууцыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Барилга, хот байгуулалт, нийтийн аж ахуйн газрын эзэмшилд 2003 оны 10 дугаар сарын 1-ний дотор шилжүүлсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР

Дэд бүтцийн сайд Б.ЖИГЖИД