- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ОРОН ТОО, ЗАРДЛЫН ХЯЗГААРЫГ ТОГТООХ ТУХАЙ /ЗГ-ын 2015 оны 126-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)
ОРОН ТОО, ЗАРДЛЫН ХЯЗГААРЫГ ТОГТООХ ТУХАЙ /ЗГ-ын 2015-4-6-ны өдрийн 126-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
2004 оны 2 дугаар сарын 18-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 45
Чөлөөт бүсийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 4 болон 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Замын-Үүд" эдийн засгийн чөлөөт бүсийн захирагчийн ажлын албаны орон тоог 16-гаас, зардлыг 49900.0 (дөчин есөн сая есөн зуун мянга) мянган төгрөгөөс, чөлөөт бүсэд ажиллах мэргэжлийн хяналтын албаны орон тоог 15-аас дээшгүй байхаар тогтоосугай
2. "Замын-Үүд" эдийн засгийн чөлөөт бүсэд ажиллах гааль, татвар, хил хамгаалах байгууллагын бүтэц, орон тоо болон хэв журам сахиулах, гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх албуудыг ажиллуулах зэрэг асуудлыг тухайн үед нь зохих журмын дагуу шийдвэрлэхийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаан, Чөлөөт бүсийн захирагчид үүрэг болгосугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР
Үйлдвэр, худалдааны сайд Ч.ГАНЗОРИГ
Текст томруулах
A
A
A
