- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ОЛОН УЛСЫН МОНГОЛЧ ЭРДЭМТДИЙН ЭЭЛЖИТ ҮШ ИХ ХУРЛЫГ ХУРАЛДУУЛАХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)
ОЛОН УЛСЫН МОНГОЛЧ ЭРДЭМТДИЙН ЭЭЛЖИТ ҮШ ИХ ХУРЛЫГ ХУРАЛДУУЛАХ ТУХАЙ
2001 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 15
Төрийн бус байгууллагын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн З дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Олон улсын монголч эрдэмтдийн ээлжит ҮШ их хурлыг 2002 оны 8 дугаар сард Улаанбаатар хотноо хуралдуулах тухай Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны саналыг зөвшөөрсүгэй.
2. Их хуралд бэлтгэх, түүнийг зохион байгуулах комиссыг яам, агентлаг, Шинжлэх ухааны академи, Олон улсын монгол судлалын холбоо, их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагын удирдлага, эрдэмтэн, мэргэжилтний оролцоо бүхий бүрэлдэхүүнтэйгээр томилж ажиллуулахыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд А.Цанжидад, хурлын үйл ажиллагаанд санхүүгийн дэмжлэг үзүүлэх зорилгоор улсын төвлөрсөн төсвөөс гаргах зардлыг тооцон 2002 оны төсөвт тусгаж санхүүжүүлэхийг Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаан, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд А.Цанжид нарт тус тус даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч бөгөөд Хууль зүй,дотоод хэргийн сайд Ц.НЯМДОРЖ
Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд А.ЦАНЖИД
Санхүү, эдийн засгийн сайд Ч.УЛААН
Текст томруулах
A
A
A
