A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

2000 оны 6 дугаар сарын 21-ний өдөр

Дугаар 99

Улаанбаатар хот

ОРОН СУУЦ ХУВЬЧЛАХ ТУХАЙ /Бэрх-уул" төрийн өмчит үйлдвэрийн газрын 576 айлын орон сууц/

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн З, Орон сууц хувьчлах тухай хуулийн 6 дугаар зүйлийн З-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

"Бэрх-уул" төрийн өмчит үйлдвэрийн газрын 576 айлын орон сууцны 29 барилгын үнийг нэгбүрчлэн нарийвчлан шалгаж "Бэрх-уул" төрийн өмчит үйлдвэрийн газрын хөрөнгөөс хасч, Орон сууц хувьчлах тухай хуулийн дагуу эзэмшигчдэд нь хувьчлах ажлыг зохион байгуулахыг Төрийн өмчийн хорооны дарга Д.Зоригтод даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Р.АМАРЖАРГАЛ

Сангийн сайд Я.ОЧИРСҮХ