- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ОЛОН УЛСЫН ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2011 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр
Дугаар 124
Улаанбаатар хот
ОЛОН УЛСЫН ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУХАЙ
Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Ази, Номхон далайн Хэмжил зүйн хөтөлбөрийн 2011 оны хагас жилийн хурлыг 2011 оны 6 дугаар сарын 27-ноос 7 дугаар сарын 1-ний өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулахаар тогтож, хурлын бэлтгэлийг хангах арга хэмжээ авахыг Монгол Улсын Тэргүүн шадар сайд Н.Алтанхуягт даалгасугай.
2. Олон улсын хурлыг зохион байгуулахад шаардагдах 49.615.000 (дөчин есөн сая зургаан зуун арван таван мянган) төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Сангийн сайд С.Баярцогтод зөвшөөрсүгэй.
Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД
Монгол Улсын Тэргүүн шадар сайд Н.АЛТАНХУЯГ
Текст томруулах
A
A
A
