A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ОРОН НУТГИЙН ЗАМЫН САНД ТӨВЛӨРҮҮЛЭХ ХӨРӨНГИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

2002 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 176

Авто замын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :

Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвараас орон нутгийн замын санд төвлөрүүлэх хөрөнгийн хэмжээг 1 дүгээр хавсралт ёсоор тогтоож, уг хөрөнгөөр 2003 онд хийх зам засварын ажлын жагсаалтыг 2 дугаар хавсралт ёсоор баталсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР

Дэд бүтцийн сайд Б.ЖИГЖИД

Санхүү, эдийн засгийн сайд Ч.УЛААН