A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ОСОЛ,ГЭМТЛЭЭС СЭРГИЙЛЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ

2002 оны 7 дугаар сарын 16-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 156

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :

1. Осол, гэмтлээс сэргийлэх үндэсний хөтөлбөрийг хавсралт ёсоор баталсугай.

2. Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг жил бүрийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, төвлөрсөн болон орон нутгийн төсөвт тусган санхүүжүүлэх, санхүүгийн бусад эх үүсвэрээс гаргахаар тооцож хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээ авахыг Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаан, Эрүүл мэндийн сайд П.Нямдаваа, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Дэд бүтцийн сайд Б.Жигжид, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

3. Үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг улсын хэмжээнд хариуцан зохион байгуулж, хэрэгжилтийн явц, үр дүнгийн талаар жил бүрийн I улиралд Засгийн газарт мэдээлж байхыг Эрүүл мэндийн сайд П.Нямдаваад үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР

Эрүүл мэндийн сайд П.НЯМДАВАА