- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ОЛИМПИЙН НААДАМД БЭЛТГЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ /ЗГ-ын 2005 оны 208-р тогтоолоор хүчингүй болсон/

/ЗГ-ын 2005 оны 208-р тогтоолоор хүчингүй болсон/
ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ОЛИМПИЙН НААДАМД БЭЛТГЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
2001 оны 8 дугаар сарын 29-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 187
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт биеийн тамир, спортыг хөгжүүлэх талаар дэвшүүлсэн зорилтыг хангах,2004 оны Афины зуны олимпийн наадмын бэлтгэлийг эрчимжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :
1. 2004 оны зуны олимпийн наадамд бэлтгэх Үндэсний хороо байгуулж, бүрэлдэхүүнийг 1 дүгээр хавсралт ёсоор баталсугай /Энэ зүйлийг Засгийн газрын 2005 оны 74 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/.
2. 2004 оны зуны олимпийн наадмын бэлтгэл ажлын төлөвлөгөө гаргаж, хэрэгжилтийг зохион байгуулах арга хэмжээ авахыг Үндэсний хорооны орлогч дарга П.Нямдаваад үүрэг болгосугай.
3. "Мөнгөн шагнал олгох журам"-ыг 2 дугаар, "Олимп, дэлхийн аварга, тивийн наадам, тивийн аварга шалгаруулах тэмцээнд амжилт гаргасан тамирчинд олгох мөнгөн шагналын хэмжээ"-г З дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.
4. Олимпийн наадамд оролцох эрх авах боломжтой спортын төрлөөр шилдэг тамирчдыг сонгон шалгаруулж 2002 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн үндэсний шигшээ баг (байнгын бус) байгуулж бэлтгэл, сургуулилтад хамруулах арга хэмжээнд болон олимпийн наадмын бэлтгэл ажилд шаардагдах хөрөнгийг 2002 оноос эхлэн жил бүрийн улсын төсөвт тусган санхүүжүүлж байхыг Эрүүл мэндийн сайд П.Нямдаваа, Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаан нарт даалгасугай.
5. Энэ тогтоолын З, 4 дүгээр заалттай уялдуулан баг, тамирчдыг спортын гадаад арга хэмжээнд оролцуулах, биеийн тамир, спортын уралдаан, тэмцээнийг санхүүжүүлэх, 2004 оны олимпийн тоглолтод оролцох Үндэсний шигшээ баг байгуулж, санхүүжүүлэхтэй холбогдсон журам, зааврыг 2001 оны IҮ улиралд багтаан гаргаж мөрдүүлэхийг Эрүүл мэндийн сайд П.Нямдаваа, Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаан нарт үүрэг болгосугай.
6. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Шагналын журам батлах тухай" Засгийн газрын 1997 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 252 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
Текст томруулах
A
A
A
