- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ОЛОН УЛСЫН АЖИЛЛАГААНД ЦЭРГИЙН БАГ ОРОЛЦУУЛАХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ОЛОН УЛСЫН АЖИЛЛАГААНД ЦЭРГИЙН БАГ ОРОЛЦУУЛАХ ТУХАЙ
2003 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 87
Цэрэг, цагдаагийн албан хаагчийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын энхийг сахиулах болон олон улсын бусад ажиллагаанд оролцуулах тухай хуулийн 4.1.1, 4.1.3-ыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :
1. Монгол Улсаас цэргийн багийг Ирак дахь дайны дараахь гамшгийг арилгах, сэргээн босгох, энхийг сахиулах хүмүүнлэгийн олон улсын ажиллагаанд оролцуулахаар тогтоосугай. .
2. Цэргийн багийг олон улсын ажиллагаанд бэлтгэх, оролцох асуудлыг зохицуулах үүрэг бүхий зөвлөлийн бүрэлдэхүүнийг хавсралт ёсоор баталсугай.
3. Оролцох бие бүрэлдэхүүнийг томилж, үүрэг гүйцэтгэх бэлтгэлийг бүрэн хангуулахыг Батлан хамгаалахын сайд Ж.Гүррагчаа болон тус зөвлөлд даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР
Гадаад хэргийн сайд Л.ЭРДЭНЭЧУЛУУН
Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.НЯМДОРЖ
Батлан хамгаалахын сайд Ж.ГҮРРАГЧАА
Текст томруулах
A
A
A
