A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГУУДЫН ТАТВАР, ХАНДИВЫН ТУХАЙ /2007 оны 60 дугаар тогтоолоор хүчингүй болсон/

1998 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 173

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :

1.Монгол Улсаас НҮБ, түүний төрөлжсөн зарим байгууллагын татвар, хандивыг төлөөгүйгээс хуримтлагдсан өрийг 1 дүгээр хавсралтад заасан журам, хугацаа, хэмжээний дагуу төлж барагдуулахыг Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Батбаярт даалгасугай.

2.Улсын нэгдсэн төсвөөс татварыг төлж байх олон улсын байгууллагуудын жагсаалтыг 2 дугаар хавсралтын ёсоор баталсугай.

3.Олон улсын атомын энергийн агентлагаас авах тусламжийн шимтгэлийг цаашид тусламж авагч байгууллага өөрөө хариуцан төлж байхаар тогтоосугай.

4.Монгол Улсын нэгдэн орсон олон улсын зарим гэрээ, конвенцийн хэрэгжилтийн асуудлыг хэлэлцэх хурал чуулганы тус улсад ногдох зардлын хэсгийг нэхэмжлэлийнх нь дагуу төлж байхыг Сангийн яаманд даалгасугай.

5.Монгол Улс шинээр олон улсын байгууллагад элсэх, олон улсын гэрээ, конвенцэд нэгдэж орохдоо түүний ач холбогдол, хамтын ажиллагааны үр ашиг, авч болох тусламж зэргийг нарийн судалж, тооцохын хамт гишүүний татварыг төлж байх эх үүсвэрийг Сангийн яамтай зөвшилцөн шийдвэрлүүлж байх, улсын нэгдсэн төсвөөс гаргах тохиолдолд энэ тухай Засгийн газрын шийдвэрт тухай бүр тусгаж байх нь зүйтэй гэж үзсүгэй.