A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ОЛОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛД МОНГОЛ УЛСЫН ЗЭРЭГЛЭЛИЙГ ТОГТООЛГОХ ТУХАЙ

1999 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 59

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :

1.Олон Улсын зах зээлд Монгол Улсын зэрэглэлийг тогтоолгох асуудлыг зарчмын хувьд зөвшөөрч, энэ асуудлаар ажиллах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хавсралтын ёсоор баталсугай.

2.Зэрэглэлийг тогтоолгоход шаардагдах мэдээ, баримтыг гаргаж өгөхийг Сангийн яам Я.Очирсүх-нд даалгаж, монгол банк Ж.Үнэнбат, Үндэсний статистикийн газар Л.Даваасүрэн-т зөвлөсүгэй.

3.Олон Улсын зах зээлд Монгол Улсын зэрэглэлийг тогтоолгохтой холбогдсон зардлыг монгол банктай хуваалцаж төлөх асуудлыг 1999 оны төвлөрсөн төсвийн тодотгосон төлөвлөгөөнд тусгахыг Сангийн сайд Я.Очирсүхэд даалгасугай.

4.Олон Улсын зах зээлд Монгол Улсын зэрэглэлийг тогтоолгох, зэрэглэл тогтоолгоход зуучлагч хөрөнгө оруулалтын банк болон зэрэглэл тогтоогч компанийг сонгох эрхийг уг асуудлаар ажиллах ажлын хэсэг Я.Очирсүх-т олгосугай.

5.Олон Улсын зах зээлд Монгол Улсын зэрэглэл тогтоолгосон тухай дүнг Засгийн газарт 1999 онд багтаан тайлагнахыг Сангийн сайд Я.Очирсүхэд үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.НАРАНЦАЦРАЛТ

Сангийн сайд Я.ОЧИРСҮХ