- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ОНЦГОЙ АЛБАН ТАТВАРЫН ӨРИЙН ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ОНЦГОЙ АЛБАН ТАТВАРЫН ӨРИЙН ТУХАЙ
1997 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 224
Монгол Улсын Их Хурлын 1997 оны 65 дугаар тогтоолыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :
Хавсралтад заасан хүнсний үйлдвэр, комбинатын 1991-1993 онд үүссэн онцгой албан татварын өрийн 70 хувийг хүчингүй болгосугай.
Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХСАЙХАН
Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайд Л.НЯМСАМБУУ
Сангийн сайд П.ЦАГААН
Текст томруулах
A
A
A
