A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ОРОН ГЭРГҮЙ ТЭНЭМЭЛ АМЬДРАЛТАЙ ИРГЭДИЙН ТАЛААР АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

2002 оны 12 дугаар сарын 4-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 248

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :

1. Орон сууцны орц, хонгил, дулааны цооногт тэнүүчлэн амьдарч байгаа орон гэргүй иргэдийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор нэгдсэн арга хэмжээ зохион байгуулахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Ш.Батбаяр, Эрүүл мэндийн сайд П.Нямдаваа, Дэд бүтцийн сайд Б.Жигжид, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.

2. Уг нэгдсэн арга хэмжээг хэрэгжүүлэх төлөвлөгөөг хавсралт ёсоор баталж түүнд шаардагдах 50.0 (тавин) сая төгрөгийг улсын төвлөрсөн төсвийн хуваарилагдаагүй зардлаас гаргахыг Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаанд зөвшөөрсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР

Санхүү, эдийн засгийн сайд Ч.УЛААН

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Ш.БАТБАЯР