- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ОРОН СУУЦ ХУВЬЧЛАХ ТУХАЙ /Батлан хамгаалах яам болон Зэвсэгт хүчний барилгын цэргийн удирдах газрын харьяа хуулийн этгээдийн эзэмшилд бай

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2001 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр
Дугаар 191
Улаанбаатар хот
ОРОН СУУЦ ХУВЬЧЛАХ ТУХАЙ /Батлан хамгаалах яам болон Зэвсэгт хүчний барилгын цэргийн удирдах газрын харьяа хуулийн этгээдийн эзэмшилд байгаа/
Орон сууц хувьчлах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :
1. Батлан хамгаалах яам болон Зэвсэгт хүчний барилгын цэргийн удирдах газрын харьяа хуулийн этгээдийн эзэмшилд байгаа хавсралтад заасан зарим орон сууцыг оршин суугч офицер, ахлагч, тухайн салбарын ажилчин, албан хаагч, цэргийн тэтгэвэрт гарсан ахмадууд, тэдний гэр бүлийнхэнд хувьчлахаар тогтоосугай.
2. Энэ тогтоолын 1-д заасан орон сууцны хувьчлалын ажлыг хууль тогтоомжийн дагуу зохион байгуулахыг Төрийн өмчийн хороо /Л.Пүрэвдорж/-д даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР
Батлан хамгаалахын сайд Ж.ГҮРРАГЧАА
Текст томруулах
A
A
A
