- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ОРОН СУУЦ ХУВЬЧЛАХ ТУХАЙ /Тагнуулын ерөнхий газрын эзэмшилд байгаа/

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2001 оны 4 дүгээр сарын 27- ны өдөр
Дугаар 100
Улаанбаатар хот
ОРОН СУУЦ ХУВЬЧЛАХ ТУХАЙ /Тагнуулын ерөнхий газрын эзэмшилд байгаа/
Орон сууц хувьчлах тухай хуулийн 6 дугаар зүйлийн З дахь хэсэг болон Тагнуулын ерөнхий газрын саналыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :
1. Тагнуулын ерөнхий газрын эзэмшилд байгаа 1 дүгээр хавсралтад дурдсан орон сууцыг тэдгээрт одоо оршин суугаа тагнуулын ажилтан, офицер, ахлагч, тухайн салбарын албан хаагч, цэргийн тэтгэвэрт гарсан ахмадууд болон тэдний гэр бүлийнхэнд хувьчлахыг Төрийн өмчийн хорооны дарга Л.Пүрэвдоржид зөвшөөрсүгэй.
/ 2-р хэсгийг Засгийн Газрын 2006 оны 78-р тогтоолоор хүчингүй болсон/
3. Энэ тогтоолын 1 дүгээр хавсралтад дурдсан орон сууцыг хувьчлах ажлыг хуульд заасан журмын дагуу зохион байгуулахыг Төрийн өмчийн хороонд даалгасугай.
4. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Хувьчлалд үл хамаарах орон сууцны жагсаалт батлах тухай" Засгийн газрын 1998 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 148 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтад "17.Аймгийн тагнуулын газар, хэлтсийн дарга" гэсэн заалт нэмж, мөн тогтоолын 1 дүгээр хавсралтын 241-250 дугаар заалтыг хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР
Хууль зүй,дотоод хэргийн сайд бөгөөд Санхүү, эдийн засгийн сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.НЯМДОРЖ
Текст томруулах
A
A
A
