A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2005 оны 6 дугаар сарын 8-ны өдөр

Улаанбаатар хот

ОРОН СУУЦ ХУВЬЧЛАХ ТУХАЙ /Цагдаагийн академийн эзэмшилд байгаа/

Дугаар 121

Орон сууц хувьчлах тухай хуулийн 6 дугаар зүйлийн З дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :

1. Цагдаагийн академийн эзэмшилд байгаа хавсралтад дурдсан орон сууцыг одоо эзэмшиж байгаа оршин суугчдад нь хувьчлахыг Төрийн өмчийн хороо (З.ЭНХБОЛД)-нд зөвшөөрсүгэй

2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Хувьчлалд үл хамаарах орон сууцны жагсаалт батлах тухай" Засгийн газрын 1998 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 148 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын 293, 294 дүгээр заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай

Монгол Улсын Ерөнхий сайд Ц.ЭЛБЭГДОРЖ

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.НЯМДОРЖ