- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ОРОН СУУЦ ХУВЬЧЛАХ ТУХАЙ /Хил хамгаалах ерөнхий газрын эзэмшилд байгаа/

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2004 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр
Улаанбаатар хот
ОРОН СУУЦ ХУВЬЧЛАХ ТУХАЙ /Хил хамгаалах ерөнхий газрын эзэмшилд байгаа/
Дугаар 92
Орон сууц хувьчлах тухай хуулийн 6 дугаар зүйлийн З дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :
1. Хил хамгаалах ерөнхий газрын эзэмшилд байгаа хавсралтад дурдсан орон сууцыг тэдгээрт одоо оршин суугаа офицер, ахлагч, тухайн салбарын албан хаагч, цэргийн тэтгэвэрт гарсан ахмадууд болон тэдний гэр бүлийнхэнд хувьчлахыг Төрийн өмчийн хороо (Л.ПҮРЭВДОРЖ)-нд даалгасугай
2. Энэ тогтоол гарсантай холбогдон Хилийн цэргийн 0119 дүгээр ангийн эзэмшилд байгаа хувьчлах орон сууцтай холбоотой халаалтын зуух, 0.4 квт-ын хаалттай дэд өртөө, гадна шугам сүлжээг дахин нарийвчлан судалж холбогдох байгууллагад шилжүүлэх арга хэмжээ авахыг Төрийн өмчийн хороо (Л.ПҮРЭВДОРЖ)-нд зөвшөөрсүгэй.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР
Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.НЯМДОРЖ
Текст томруулах
A
A
A
