A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ОРОН СУУЦНЫ САЛБАРЫГ ЗАХ ЗЭЭЛИЙН ХАРИЛЦААНД ШИЛЖҮҮЛЭХ БЭЛТГЭЛИЙГ ХАНГАХТАЙ ХОЛБОГДСОН ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ОРОН СУУЦНЫ САЛБАРЫГ ЗАХ ЗЭЭЛИЙН ХАРИЛЦААНД ШИЛЖҮҮЛЭХ БЭЛТГЭЛИЙГ ХАНГАХТАЙ ХОЛБОГДСОН ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

1994 оны 3 дугаар сарын 9-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 55

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :

1.Засгийн газрын Өмч хувьчлалын комиссоос холбогдох яам, газартай хамтран боловсруулсан "Орон сууцны салбарыг зах зээлийн харилцаанд шилжүүлэх талаар 1994-1996 онд хийх ажлын хөтөлбөр"-ийг зөвшөөрч, уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг нэгдсэн удирдлагаар хангаж, биелэлтэд нь хяналт тавих үүргийг Засгийн газрын Өмч хувьчлалын комисст хариуцуулсугай.

Үүнтэй холбогдуулан тус комиссын орон тоог 3-аар, 1994 онд мөрдөх сарын цалингийн санг энэ оны 7 дугаар сарын 01 хүртэл хугацаанд 33,0 мянга, 7 дугаар сарын 01-нээс хойшхи хугацаанд 46,0 мянган төгрөгөөр тус тус нэмэгдүүлсүгэй.

2.Орон сууцны салбарыг зах зээлийн харилцаанд шилжүүлэхэд шаардлагатай энэ тогтоолын хавсралтад заасан хууль тогтоомж, дүрэм, журмыг хугацаанд нь боловсруулахыг Засгийн газрын Өмч хувьчлалын комисс (Л.ЭНЭБИШ), Дэд бүтцийн хөгжлийн яам (Р.САНДАЛХАН), Хууль зүйн яам (Н.ЛУВСАНЖАВ), Сангийн яам (Д.ДАВААСАМБУУ), Нийслэлийн Засаг дарга (Ц.БААСАНЖАВ)-д даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд П.ЖАСРАЙ

Монгол Улсын шадар сайд Л.ЭНЭБИШ