- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ОРОН НУТАГТ ЗОРЧИГЧ ТЭЭВЭРЛЭХ, ШУУДАН ХЭВЛЭЛ ХҮРГЭХ АЖЛЫГ САЙЖРУУЛАХ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ОРОН НУТАГТ ЗОРЧИГЧ ТЭЭВЭРЛЭХ, ШУУДАН ХЭВЛЭЛ ХҮРГЭХ АЖЛЫГ САЙЖРУУЛАХ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
1993 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 172
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Аймаг, нийслэл, хот, сум, дүүрэг, хороод (цаашид "аймаг,сумдын" гэх)-ын хооронд зорчигч тээвэрлэх, шуудан хэвлэл хүргэх ажлыг долоо хоногт нэгээс доошгүй удаа тодорхой хуваариар гүйцэтгэж байх зохион байгуулалтын арга хэмжээ авахыг Зам, тээвэр, холбооны яам (Р.САНДАЛХАН), аймаг, нийслэлийн Засаг дарга, хотын Ардын Хурлын гүйцэтгэх захиргааны дарга нарт даалгасугай.
2.Сум, дүүрэг, хороодоос хөдөөгийн малчид, иргэдэд шуудан хэвлэл хүргэх ажлыг сум, дүүргийн Засаг дарга, хороодын Ардын Хурлын гүйцэтгэх захиргааны дарга нарт хариуцуулан, энэ ажлын гүйцэтгэлд байнгын хяналт тавьж ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг дарга, хотын Ардын Хурлын гүйцэтгэх захиргааны дарга нарт даалгасугай.
3.Хэрэв аймаг, сумдын хооронд зорчигч тээвэрлэх,шуудан хэвлэл хүргэх үйлчилчгээнээс алдагдал гарвал түүнийг холбооны байгууллагуудын ашгаас нөхөх замаар зохиццуулж байхыг Зам, тээвэр, холбооны сайд (Р.САНДАЛХАН), Сангийн сайд (Д.ДАВААСАМБУУ)-д зөвшөөрсүгэй.
4.Аймаг, сумдын хооронд зорчигч, шуудан хэвлэлийг саадгүй тээвэрлэн хүргэхэд зайлшгүй шаардлагатай тээврийн хэрэгсэл, сэлбэг, дугуйн хэрэгцээг тооцож 1994 оны эхнээс ээлж дараатайгаар хангахад холбогдсон арга хэмжээ авахыг Зам, тээвэр, холбооны яам (Р.САНДАЛХАН), Худалдаа, үйлдвэрийн яам (Ц.ЦОГТ), Сангийн яам (Д.ДАВААСАМБУУ)-д үүрэг болгосугай.
Текст томруулах
A
A
A
