A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2006 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ

1 дүгээр зүйл.

Хэвлэх

2004 онд сонгогдсон Улсын Их Хурлын гишүүнийг нөхөн сонгох сонгууль явуулах тохиолдолд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн нөхөн сонгууль явуулахтай холбогдсон зүйл, заалтыг дагаж мөрдөхгүй.

2 дугаар зүйл.

Хэвлэх

Энэ хуулийн 1 дүгээр зүйлд заасан нөхөн сонгууль явуулахад 1992 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр батлагдсан Монгол Улсын Их Хурлын сонгуулийн хуулийн холбогдох зүйл, заалтыг дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл.

Хэвлэх

Энэ хуулийг Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль /шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ