- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ОРОН НУТГИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН АЛБАДЫН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ОРОН НУТГИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН АЛБАДЫН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
2000 оны 2 дугаар сарын 16-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 31
Орон нутагт ажиллаж буй мэргэжлийн хяналтын албадын хяналт шалгалтын ажлын үр нөлөөг дээшлүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Аймгийн мэргэжлийн хяналтын албаны нийтлэг дүрмийг 1 дүгээр хавсралтаар, мэргэжлийн хяналтын албанд ажиллах улсын байцаагчдын жишиг тоог 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.
2.Аймаг, нийслэлийн мэргэжлийн хяналтын албадын үйл ажиллагааг орон нутгийн төсвөөс санхүүжүүлэхийг Сангийн сайд Я.Очирсүх, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.
3.Аймгийн Засаг дарга нарт даалгах нь:
а/аймаг, орон нутагт стандарт чанарын баталгаажуулалт, эрүүл ахуйн чиглэлээр ажиллаж буй лабораториудыг мэргэжлийн хяналтын албаны дэргэд нэгтгэн зохион байгуулж, техник хэрэгсэл, эм урвалжаар хангах арга хэмжээ авч ажилласугай;
4.Орон нутагт ажиллаж буй мэргэжлийн хяналтын албадыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж улсын байцаагчийн мэргэшлийг дээшлүүлэх, гадаад, дотоодын сургалт, семинарт оролцуулж байхыг сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.
5.Төсөвт зардал хэмнэх, шат дамжлагыг багасгах, улсын байцаагчийн ажлын ачааллыг жигд байлгах зорилгоор ажилтнуудаа мэргэшүүлэх замаар зарим улсын байцаагчдын ажлыг хууль тогтоомжоор хориглоогүй бол хавсран гүйцэтгүүлж байх арга хэмжээ авч байхыг аймгийн Засаг дарга нарт зөвшөөрсүгэй.
6.Засгийн газрын Хэрэг эрхлэх газар Н.Батбаярт даалгах нь:
Текст томруулах
A
A
A
