- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ОРОН СУУЦ ХУВЬЧЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2011 оны 3 дугаар сарын 2-ны өдөр
Дугаар 64
Улаанбаатар хот
ОРОН СУУЦ ХУВЬЧЛАХ ТУХАЙ
Орон сууц хувьчлах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын эзэмшилд байгаа, нийслэлийн Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших, хавсралтад дурдсан орон сууцыг одоо эзэмшиж байгаа оршин суугчдад нь хувьчлах ажлыг зохион байгуулахыг Төрийн өмчийн хороо /Д.Сугар/-нд зөвшөөрсүгэй.
Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД
Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.НЯМДОРЖ
Текст томруулах
A
A
A
