A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ОЛБОРЛОХ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ИЛ ТОД БАЙДЛЫН ТУХАЙ САНААЧИЛГЫГ ДЭМЖИХ ТУХАЙ

2006 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 1

Монгол Улсын эдийн засагт уул уурхайн олборлох үйлдвэрүүдийн эзлэх хувийн жин нэмэгдэж цаашид түргэн хурдацтай өсөх хандлагатай байгааг үндэслэн, олон улсын байгууллагууд, хандивлагч орнуудын уриалга, саналыг харгалзан Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь::

1. Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Ерөнхий сайд Тони Блэйрийн санаачилсан "Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын тухай" санаачилгыг дэмжих нь зүйтэй гэж үзсүгэй.

2. Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын тухай санаачилгыг дэмжсэнтэй холбогдуулан түүнийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, хянан зохицуулах үүрэг бүхий Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг хавсралт ёсоор баталсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Ц.ЭЛБЭГДОРЖ

Үйлдвэр, худалдааны сайд С.БАТБОЛД