A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ОЛОН УЛСЫН НИСЭХ БУУДЛЫН НЭРИЙГ ӨӨРЧЛӨХ ТУХАЙ (Засгийн газрын 2019 оны 455 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон бөгөөд үүнийг 2020-7-1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө)
Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ОЛОН УЛСЫН НИСЭХ БУУДЛЫН НЭРИЙГ ӨӨРЧЛӨХ ТУХАЙ

(Засгийн газрын 2019 оны 455 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон бөгөөд үүнийг 2020-7-1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө)

2005 оны 12 дугаар сарын 21-ний өдөр .

Улаанбаатар хот

Дугаар 255

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Улаанбаатар хотын Буянт-Ухаа дахь олон улсын нисэх буудлын нэрийг 2006 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн "Чингис хаан" хэмээн нэрлэсүгэй

2. Улаанбаатар хотын олон улсын нисэх буудлын нэрийг Буянт-Ухаа дахь "Чингис хаан" олон улсын буудал болгон өөрчилсөнтэй холбогдуулан гадаад, дотоодын холбогдох байгууллагуудад мэдэгдэх, баримт бичигт өөрчлөлт оруулах асуудлыг зохих журмын дагуу шийдвэрлүүлэхийг Зам, тээвэр, аялал жуулчлалын сайд Г.Батхүү, Гадаад хэргийн сайд Ц.Мөнх-Оргил нарт даалгасугай

Монгол Улсын Ерөнхий сайд Ц.ЭЛБЭГДОРЖ