- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ОРОН СУУЦ ХУВЬЧЛАХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ОРОН СУУЦ ХУВЬЧЛАХ ТУХАЙ
2006 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 86
Орон сууц хувьчлах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Зэвсэгт хүчний зарим байгууллагын эзэмшилд байгаа хавсралтад дурдсан орон сууцыг одоо эзэмшиж байгаа оршин суугчдад нь зохих журмын дагуу хувьчлахыг Төрийн өмчийн хороо /Д.СУГАР/-нд зөвшөөрсүгэй.
2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Хувьчлалд үл хамаарах орон сууцны жагсаалт батлах тухай" Засгийн газрын 1998 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 148 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын 87 дугаар заалтын "58" гэснийг "24" гэж, 88 дугаар заалтын "58" гэснийг "24" гэж, 89 дүгээр заалтын "58" гэснийг "19" гэж, 90 дүгээр заалтын "58" гэснийг "28" гэж, 93 дугаар заалтын "40" гэснийг "15" гэж тус тус өөрчилж, мөн хавсралтын 94 дүгээр заалтыг хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХБОЛД
Батлан хамгаалахын сайд М.СОНОМПИЛ
Текст томруулах
A
A
A
