- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ОРОН СУУЦ ХУВЬЧЛАХ ТУХАЙ
ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ОРОН СУУЦ ХУВЬЧЛАХ ТУХАЙ
2006 оны 7 дугаар сарын 26-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 180
Монгол-Оросын хувь нийлүүлсэн "Улаанбаатар төмөр зам" нийгэмлэгийн Ерөнхий хорооны хурлын 2006 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн Протокол болон Орон сууц хувьчлах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 9 дүгээр зүйлийн 1-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
Монгол-Оросын хувь нийлүүлсэн "Улаанбаатар төмөр зам" нийгэмлэгийн эзэмшлийн орон сууцыг үнэ төлбөргүйгээр сууц эзэмшигчдэд нь хувьчлах ажлыг 2006, 2007 онуудад зохион байгуулахыг Зам, тээвэр, аялал жуулчлалын сайд Ц.Цэнгэл, Төрийн өмчийн хороо /Д.СУГАР/-нд даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХБОЛД
Зам, тээвэр, аялал жуулчлалын сайд Ц.ЦЭНГЭЛ
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх