A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ОРОН СУУЦ ХУВЬЧЛАХ ТУХАЙ /Зайсангийн аманд байршилтай Төрийн өмчийн хорооны эзэмшилд байгаа 34 айлын орон сууцыг/
Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2005 оны 5 дугаар сарын 25-ны өдөр

Улаанбаатар хот

ОРОН СУУЦ ХУВЬЧЛАХ ТУХАЙ /Зайсангийн аманд байршилтай Төрийн өмчийн хорооны эзэмшилд байгаа 34 айлын орон сууцыг/

Дугаар 105

Орон сууц хувьчлах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, Төрийн өмчийн хорооны саналыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрийн Зайсангийн аманд байршилтай Төрийн өмчийн хорооны эзэмшилд байгаа 34 айлын орон сууцыг хууль ёсоор эзэмшигчдэд нь хувьчлахыг Төрийн өмчийн хороо (З.ЭНХБОЛД)-нд зөвшөөрсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд Ц.ЭЛБЭГДОРЖ

Сангийн сайд Н.АЛТАНХУЯГ