- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ОРЧНЫ ЭРҮҮЛ МЭНД ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ОРЧНЫ ЭРҮҮЛ МЭНД ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ
2005 оны 12 дугаар сарын 14-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 245
Нийгмийн эрүүл мэндийн талаар төрөөс баримтлах бодлогыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Орчны эрүүл мэнд Үндэсний хөтөлбөр"-ийг 1 дүгээр, Үндэсний хөтөлбөрийг 2006-2010 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны 1 дүгээр шатны төлөвлөгөөг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.
2. Орчны эрүүл мэнд Үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг нэгдсэн удирдлага, зохицуулалтаар ханган хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө, төсвийг жил бүр батлуулж ажиллахыг Нийгмийн эрүүл мэндийн Үндэсний зөвлөлийн дарга Ц.Элбэгдоржид даалгасугай.
З. Үндэсний хөтөлбөрийг салбар, орон нутгийнхаа хэмжээнд хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг жил бүрийн улсын төсөвт тусгаж олон улсын байгууллага, хандивлагчдын зээл, тусламжийг чиглүүлэх арга хэмжээ авахыг Сангийн сайд Н.Алтанхуяг, Байгаль орчны сайд У.Барсболд, Эрүүл мэндийн сайд Т.Ганди, Барилга, хот байгуулалтын сайд Н.Батбаяр, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.
4. Хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, үр дүнг нэгтгэн жил бүрийн П улиралд багтаан Засгийн газарт танилцуулж байхыг Эрүүл мэндийн сайд Т.Гандид даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Ц.ЭЛБЭГДОРЖ
Эрүүл мэндийн сайд Т.ГАНДИ
Текст томруулах
A
A
A
