- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ОРОН СУУЦ ХУВЬЧЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ОРОН СУУЦ ХУВЬЧЛАХ ТУХАЙ
2006 оны 10 дугаар сарын 11-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 243
Орон сууц хувьчлах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
Дорнод аймаг дахь "Дорнод" дээд сургуулийн багш, ажилчдын 32 айлын орон сууц, Шаталсан сургалттай техник, технологийн сургуулийн багш, ажилчдын 32 айлын орон сууцыг хууль ёсны эзэмшигчдэд нь тус тус хувьчлахыг Төрийн өмчийн хороо /Д.СУГАР/-нд зөвшөөрсүгэй.
Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХБОЛД
Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ө.ЭНХТҮВШИН
Текст томруулах
A
A
A
