A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ОРОН СУУЦ ХУВЬЧЛАХ ТУХАЙ

2006 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 264

Орон сууц хувьчлах тухай хуулийн 6 дугаар зүйлийн З дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

Мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн төвийн харьяа Говь-Алтай аймаг дахь "Алтай" радио нэвтрүүлгийн станцын эзэмшилд байгаа 6 айлын орон сууцыг одоо эзэмшиж байгаа оршин суугчдад нь зохих журмын дагуу хувьчлахыг Төрийн өмчийн хороо /Д.СУГАР/, Говь-Алтай аймгийн Засаг дарга Р.Цогтбаатарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХБОЛД

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.БАТБОЛД