- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ОРОН СУУЦНЫ ҮНДЭСНИЙ ТӨВИЙГ ТАТАН БУУЛГАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ОРОН СУУЦНЫ ҮНДЭСНИЙ ТӨВИЙГ ТАТАН БУУЛГАХ ТУХАЙ
2006 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 267
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Орон сууцны санхүүжилтийн корпораци" компани байгуулагдаж байгаатай холбогдуулан "Орон сууцны үндэсний төв"-ийг татан буулгасугай.
2. Барилга, хот байгуулалтын сайдын эрхлэх асуудлын хүрээнд үйл ажиллагаа эрхэлж буй "Орон сууцны үндэсний төв"-ийг хууль тогтоомжийн дагуу татан буулгаж, түүний үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгийг зохих журмын дагуу балансаас балансад орон тоо, төсвийн хамт төрийн өмчид ногдох хувьд оролцуулан шинээр байгуулагдах "Орон сууцны санхүүжилтийн корпораци" компанид шилжүүлэх арга хэмжээ авахыг Барилга, хот байгуулалтын сайд Ж.Наранцацралт, Сангийн сайд Н.Баяртсайхан, Төрийн өмчийн хороо (Д.СУГАР), Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Ц.Батбаяр нарт үүрэг болгосугай.
Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХБОЛД
Сангийн сайд Н.БАЯРТСАЙХАН
Барилга, хот байгуулалтын сайд Ж.НАРАНЦАЦРАЛТ
Текст томруулах
A
A
A
