A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН ТАТВАРЫН ТУХАЙ

2006 оны 12 дугаар сарын 20-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 302

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Олон улсын нийгмийн хамгааллын нийгэмлэгт Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам үндсэн гишүүн байгууллагаар элссэн тул "Олон улсын байгууллагуудын татвар, хандивын тухай" Засгийн газрын 1998 оны 173 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтад "55. Олон улсын нийгмийн хамгааллын нийгэмлэг" гэж нэмсүгэй.

2. Олон улсын нийгмийн хамгааллын нийгэмлэгийн гишүүний 2006 оны татварт шаардагдах 6.8 сая төгрөгийг төсвийн багцаасаа гаргахыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Л.Одончимэдэд зөвшөөрсүгэй.

3. Олон улсын нийгмийн хамгааллын нийгэмлэгээс зохион байгуулж байгаа ажилд идэвхтэй оролцож мэдээлэл солилцох, өөрийн орны нийгмийн хамгааллын тогтолцоог олон улсын чиг хандлагад нийцүүлэн хөгжүүлэх, хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох чиглэлээр хамтран ажиллахыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Л.Одончимэдэд үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд
М.ЭНХБОЛД Л.ОДОНЧИМЭД