- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ОРХОН АЙМАГТ БҮСИЙН ОНОШИЛГОО,ЭМЧИЛГЭЭНИЙ ТӨВ БАЙГУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2008 оны 2 дугаар сарын 20-ны өдөр
Дугаар 56
Улаанбаатар хот
ОРХОН АЙМАГТ БҮСИЙН ОНОШИЛГОО,ЭМЧИЛГЭЭНИЙ ТӨВ БАЙГУУЛАХ ТУХАЙ
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
Орхон аймгийн нэгдсэн эмнэлгийн хүний нөөц, материаллаг баазад тулгуурлан Бүсийн оношилгоо, эмчилгээний төв байгуулж, төвийн үйлчлэх хүрээнд хамаарах аймаг, сумыг хавсралтын ёсоор баталсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд С.БАЯР
Эрүүл мэндийн сайд Б.БАТСЭРЭЭДЭНЭ
Текст томруулах
A
A
A
