A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ОЛОН УЛСЫН ТУЙЛ СУДЛАЛЫН ЖИЛИЙН АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУХАЙ

2007 оны 3 дугаар сарын 20-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 64

Дэлхийн цаг уурын байгууллага, Шинжлэх ухааны олон улсын зөвлөлөөс 2007-2008 оныг олон улсын Туйл судлалын жил болгон зарласантай холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Олон улсын Туйл судлалын жилийн ажлыг зохион байгуулах Үндэсний хорооны бүрэлдэхүүнийг 1 дүгээр, ажлын төлөвлөгөөг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай. (2008-02-20-ны 54 дүгээр тогтоолоор 1 дүгээр хавсралтыг өөрчлөн баталсан)

2. Олон улсын Туйл судлалын жилийн ажлыг зохион байгуулан, хэрэгжилтэд нь хяналт тавин ажиллаж дүнг Засгийн газарт танилцуулахыг Үндэсний хороо /И.ЭРДЭНЭБААТАР/-нд үүрэг болгосугай.

3. Олон улсын Туйл судлалын жилийн хүрээнд зохион байгуулах арга хэмжээний 2007 оны зардлыг Байгаль хамгаалах сангийн төлөвлөгөөнөөс давсан орлогоос, 2008 оны зардлыг улсын төсөвт тусган шийдвэрлэхийг Байгаль орчны сайд И.Эрдэнэбаатарт даалгасугай.

4. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2004 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 163 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан "Тэмдэглэлт өдрүүдийн жагсаалт"-ын 6-д "Усны өдөр" гэснийг "Усны болон цаг уурын өдөр" гэж өөрчилсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД БАЙГАЛЬ ОРЧНЫ САЙД

М.ЭНХБОЛД И.ЭРДЭНЭБААТАР