A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ОЛОН УЛСЫН НИСЛЭГИЙН ТАЛААР АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

2007 оны 3 дугаар сарын 20-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 69

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Ховд, Дорнод, Өмнөговь, Хөвсгөл аймгуудын нисэх онгоцны буудлыг олон улсын нислэг үйлдэх боомт болгох чиглэлээр хөрш орнуудтай байгуулсан хэлэлцээрт нэмэлт оруулах асуудлыг судалж, шийдвэрлүүлэхийг Гадаад хэргийн сайд Н.Энхболд, Зам, тээвэр, аялал жуулчлалын сайд Ц.Цэнгэл нарт үүрэг болгосугай.

2. Олон улсын нислэгийн үед Ховд, Дорнод, Өмнөговь, Хөвсгөл аймгуудын нисэх онгоцны буудалд хил хамгаалах, гааль, хилийн эрүүл ахуй, халдвар судлалын болон гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх албаны хяналтыг хэрэгжүүлэхэд шаардагдах бэлтгэл арга хэмжээ авахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Д.Одбаяр, Сангийн сайд Н.Баяртсайхан, Монгол Улсын сайд У.Хүрэлсүх нарт тус тус даалгасугай.

3. Энэ тогтоолын 2 дугаар зүйлд дурдсан чиглэлээр хяналт явуулахад шаардлагатай барилга байгууламж, талбай, тоног төхөөрөмжөөр хангах асуудлыг шийдвэрлэх талаар холбогдох арга хэмжээ авахыг Зам, тээвэр, аялал жуулчлалын сайд Ц.Цэнгэл, Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга С.Батмөнх нарт тус тус даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД ЗАМ, ТЭЭВЭР, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД

М.ЭНХБОЛД Ц.ЦЭНГЭЛ