- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ОЛОН УЛСЫН АЖИЛЛАГААНД ОРОЛЦОЖ БАЙГАА ЦЭРГИЙН БАГИЙН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭХ ХУГАЦААГ СУНГАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ОЛОН УЛСЫН АЖИЛЛАГААНД ОРОЛЦОЖ БАЙГАА ЦЭРГИЙН БАГИЙН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭХ ХУГАЦААГ СУНГАХ ТУХАЙ
2007 оны 3 дугаар сарын 21-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 72
Цэрэг, цагдаагийн албан хаагчийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын энхийг сахиулах болон олон улсын бусад ажиллагаанд оролцуулах тухай хуулийн 4.1.1, 4.1.3 дахь заалтыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Ирак дахь дайны дараахь гамшгийг арилгах, сэргээн босгох, энхийг сахиулах олон улсын хүмүүнлэгийн ажиллагаанд оролцож байгаа Монгол Улсын цэргийн долоо дахь ээлжийн багийн үүрэг гүйцэтгэх хугацааг 2007 оны 7 дугаар сарын 1-ний өдөр хүртэл сунгасугай.
2. Ирак дахь дайны дараахь гамшгийг арилгах, сэргээн босгох, энхийг сахиулах олон улсын хүмүүнлэгийн ажиллагаанд оролцож байгаа Монгол Улсын цэргийн долоо дахь ээлжийн багийн бие бүрэлдэхүүний гадаад томилолтын зардлыг нэг хүнд хоногт 20000 төгрөгөөр тооцож, түүнд шаардагдах 351.0 (гурван зуун тавин нэгэн) сая төгрөгийг Ирак Улсад үүрэг гүйцэтгэж байгаа монголын цэргийн багийн сургалтад зарцуулсан зардлын нөхөн төлбөрөөс гаргахыг Сангийн сайд Н.Баяртсайханд зөвшөөрсүгэй.
Монгол Улсын Ерөнхий сайд | Сангийн сайд | Батлан хамгаалахын сайд | ||
М.ЭНХБОЛД | Н.БАЯРТСАЙХАН | М.СОНОМПИЛ |
Текст томруулах
A
A
A
