- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ОЙ УГТСАН БҮТЭЭЛЧ АЖЛЫН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ОЙ УГТСАН БҮТЭЭЛЧ АЖЛЫН ТУХАЙ
2007 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 86
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Монгол Улсад газар тариаланг бие даасан салбар болгон хөгжүүлсний 50 жилийн ойг 2009 оны 11 дүгээр сард тэмдэглэх болсонтой холбогдуулан 2 жилийн бүтээлч ажил өрнүүлж, ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын төлөвлөгөө гарган хэрэгжилтийг зохион байгуулж ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуйн сайд Д.Тэрбишдагва, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.
2. Ой угтсан бүтээлч ажлыг хэрэгжүүлэх болон тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний зардлыг жил бүрийн төсөвт тусган сэнхүүжүүлэхийг Хүнс, хөдөө аж ахуйн сайд Д.Тэрбишдагва, Сангийн сайд Н.Баяртсайхан нарт үүрэг болгосугай.
Монгол Улсын Ерөнхий сайд | Хүнс, хөдөө аж ахуйн сайд | |
М.ЭНХБОЛД | Д.ТЭРБИШДАГВА |
Текст томруулах
A
A
A
