A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУХАЙ

2007 оны 6 дугаар сарын 20-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 149

Биеийн тамир, спортын тухай хуулийн 7.1.5-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Дэлхийн оюутны аварга шалгаруулах боксын IҮ тэмцээнийг 2010 оны 10 дугаар сарын 4-11-ний өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулахаар тогтоосугай.

2. Тэмцээний бэлтгэлийг хангах талаар холбогдох арга хэмжээ авч, хяналт тавин ажиллахыг Эрүүл мэндийн сайд бөгөөд тэмцээнийг Зохион байгуулах хорооны дарга Д.Туяад үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХБОЛД Эрүүл мэндийн сайд Д.ТУЯА