- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ОЛОН УЛСЫН БАГА ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ОЛОН УЛСЫН БАГА ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУХАЙ
2007 оны 8 дугаар сарын 22-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 203
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Тогтвортой бичил уурхайн төлөө үр ашигтай түншлэл" сэдэвт бичил уурхайг дэмжих олон улсын Бага хурлыг 2007 оны 9 дүгээр сарын 7-12-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулсугай.
2. Бага хурлын бэлтгэлийг сайтар хангасны үндсэн дээр зохион байгуулахыг Үйлдвэр, худалдааны сайд Ц.Даваадоржид даалгасугай.
3. Бага хурлын үйл ажиллагаанд шаардагдах 42.2 (дөчин хоёр сая хоёр зуун мянга) сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Сангийн сайд Н.Баяртсайханд зөвшөөрсүгэй.
Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХБОЛД
Сангийн сайд Н.БАЯРТСАЙХАН
Үйлдвэр, худалдааны сайд Ц.ДАВААДОРЖ
Текст томруулах
A
A
A
